Бидний тухай
About usМанай хамт олон 2009 оноос хойш нийтийн хоол үйлдвэрлэл, ресторан, зоогийн газар, катеринг, кемпийн үйлчилгээний чиглэлээр 17 жилийн турш мэргэжлийн түвшинд, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бид төр болон хувийн хэвшлийн 10 орчим байгууллагатай хамтран ажилчдын хоол үйлдвэрлэл, катеринг, цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлж, Улаанбаатар хот, Өмнөговь болон Сэлэнгэ аймагт хэрэгжиж буй уул уурхай, хөдөө аж ахуй, тээвэрлэлтийн төслүүд дээр амжилттай, тасралтгүй хамтран ажиллаж ирсэн туршлагатай.
ЧАНАР БОЛ ҮҮРЭГ, ИТГЭЛ БОЛ ҮР ДҮН
Эрхэм зорилго
Бид чанарыг үүрэг хариуцлага гэж үзэн, үйлчилгээний бүх шатанд стандарт, сахилга, хяналтыг баримталж, итгэлийг бодит үр дүнгээр нотолдог байх болно.
Алсын хараа
Монголын нийтийн хоол, катеринг үйлчилгээний салбарт хэрэглэгчдийн хамгийн итгэлтэй, тэргүүлэгч компани болох.